Энэ сарын 1-ээс энгийн гадаад паспортын хугацааг сунгахгүй болжээ. Дэлхийн улс орнууд Монгол Улсын иргэнд олгогдсон энгийн гадаад паспортыг сунгалтгүй байлгах шаардлагын дагуу энгийн гадаад паспортын хүчинтэй хугацаа дууссан иргэн заавал паспортаа шинээр захиална. Иргэн та паспорт яаралтай авах бол өөрийн биеэр УБ хотод ОӨУБЕГ-ын нэгдүгээр байранд очиж хурууны хээгээ шалгуулж ажлын 3 хоногт паспорт авах боломжтой аж. Мөн паспортын хүчинтэй хугацаа нь дуусаагүй бол солиулах шаардлагагүй гэнэ. Дашрамд дуулгахад 2018 оноос гадаад паспорт чиптэй болох юм.
Үндэстэн агентлаг