Пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн АНЭУ-ын Дубай хотод болж өндөрлөлөө. Тэмцээнд манай улсаас \”Рио-2016” паралимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Содномпилжээ цээж шахалтын 97 кг-д алтан медаль хүртэж Монголын пауэрлифтингийн түүхэнд Дэлхийн цомын анхны алтан медалийг авлаа. Э.Содномпилжээгийн жинд нийт 15 тамирчин өрсөлдсөн бөгөөд тэрээр 220 кг-ыг шахсанаар түрүүлсэн юм. Түүний хувьд хэдхэн хоногийн өмнө болсон УАШТ-ий үеэр 227.5 кг-ыг шахаж улсын дээд амжилт тогтоосон билээ.