Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар дараах шийдвэрийг гаргалаа.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн эсрэг үндэсний сүлжээ” Нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага, \”Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ” Нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагуудын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газартхолбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч нараас гаргасан \”Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх” хүсэлтийг хангаж, Монгол Улсын Засгийн газар 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 2017 онд зохион байгуулах хурдан морины Хаврын болон Зуны уралдааны товыг баталсан тогтоолын Хөвсгөл, Говь-Алтай аймагт тус тус 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр, Төв аймгийн Аргалант суманд 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр товлосон хэсгийг уг хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл түдгэлзүүллээ.
Хөвсгөл, Говь-Алтай аймагт тус тус 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр, Төв аймгийн Аргалант суманд 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр товлосон зохион байгуулах үйл ажиллагааг хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэлх хугацаанд зогсоохоор шийдвэрлэсэн байна.