Reuters: Мягмар гарагт АНУ-ын шүүхээс Ерөнхийлөгч Жо Байдены хүү Хантер Байденыг гэм буруутай гэж үзжээ.
Түүнийг хоёр төрлийн зүйл ангиар буруутай гэж үзсэн байна. Тодруулбал 2018 онд буу худалдан авах бичиг баримт бүрдүүлэхдээ мансууруулах бодис хэрэглэсэн байсан ч худал хэлсэн.
Мөн хар тамхи хэрэглэсэн үедээ галт зэвсэг эзэмшсэн гэсэн зүйл заалтаар буруутгасан байна. Энэ нь одоо албан тушаал хашиж байгаа Ерөнхийлөгчийн хүү шүүхээс гэм буруутайд тооцогдсон анхны тохиолдол болж байгаа юм.
Одоогоор шүүхээс түүнд ямар шийтгэл оногдуулах нь тодорхойгүй байгаа ч мэргэжилтнүүдийн дүгнэж буйгаар түүнд 25 хүртэлх жилийн хорих ял оноож магадгүй аж. Өдгөө 54 настай тэрбээр шүүхийн шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн ч түүнд дэмжлэг үзүүлж, тусалж байсан хүмүүст талархаж байгаа гэв.
Түүний шүүх хуралд Хантерын ээж буюу АНУ-ын тэргүүн хатагтай Жилл Байден болон түүний гэргий Меллиса нар оролцсон байна.