Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймаг руу явах иргэдийн хөлийг хорьсон байна. Энэ хорио маргаашнаас тавигдана. Тус аймгуудын нутаг дэвсгэрт гоц халдварт \”Шүлхий”, \”Хонины цэцэг” өвчин гарч, өвчний тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан дээрх чиглэлд зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлахаар болсон юм. Тодруулбал энэ сарын 3-ны өдөр буюу өнөөдрийн 18.00 цагаас энэ сарын 5-ны өдрийг дуустал дээрх аймгууд руу яваг чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлахаар болсон байна.
Эх сурвалж: times.mn