Дархан-Уул аймгийн \”Эмэгтэйчүүдийн холбоо” үүсгэн байгуулагдсаны 55 жилийн ойн баяр 2017 онд тохиож байгаа юм. Тус холбооныхон 55 жилийн түүхэн ойгоо угтан аймгийнхаа амьдралын боломжгүй 55 эмэгтэйд туслаж, багахан ч гэсэн сэтгэлийн дэм үзүүлэх зорилгоор \”ХАЙР ДҮҮРЭН ГАР”аяныг эхлүүлэх гэж байна.
\”Хайр дүүрэн гараараа, Халуун сэтгэл түгээцгээе” уриатай тус аяныг 03 дугаар сарын 08-ны өдрөөс албан ёсоор эхлүүлэн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг дуустал үргэлжлүүлэх аж.Аяны хугацаанд нийт 55 эмэгтэйд их бага хэмжээний тусламж, дэмжлэг үзүүлж баярлуулах юм байна.