Японы ерөнхий сайд Шинзо Абе хэлснээр Хойд Солонгос улсын дөрвөн ширхэг тив алгасагч баллистик пуужин өнөө өглөө 7:36 минутанд далайд унаж дэлбэрсэн бөгөөд үүний гурван Японы эдийн засгийн далайн бүсэд унсан талаар шүүмжлэн дургуйцаж буй талаар мэдэгдэл хийжээ.
Хойд Солонгос улс нь цөмийн зэвсгийн хориг арга хэмжээ авсан хэдий ч үргэлжлүүлэн батлан хамгаалах, зэр зэмсэгээ зөвшөөрөлгүй туршиж, сайжруулж буйд дургуйцэн эдийн засгийн хоригоо чангаруулах арга хэмжээ авах талаар мэдэгдээд байсан ба үүнд Өмнөд Солонгос, АНУ, Япон, Европын холбоо багтаад байгаа юм. Өнгөрсөн нэгдүгээр сард Хойд Солонгос улс мөн тив алгасагч пуужинг туршаад байсан билээ.
Үндэстэн агентлаг