Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутаг “Зүүний-Эх” гэдэг газарт аянга бууж, ойн гал түймэр гарсан байна. Энэ тухай дуудлагыг 06.17-ны өдрийн 16:44 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид мөн өдрийн 19:10 цагт цурамд оруулан 20:30 цагт бүрэн унтрааж, сумын Засаг даргын орлогчид хүлээлгэж өгчээ. Урьдчилсан байдлаар түймэрт 1 га орчим талбай өртөж шатсан байна.