Хэрэв та эрүүл мэндийн даатгалын дэвтэртэй бол харьяа дүүргийнхээ өрхийн эмнэлэгт элэгний B,C вирус тоолох шинжилгээг үнэгүй өгөх боломжтой боллоо. Дээрх шинжилгээнд хамрагдахын тулд харьяа өрх, сумын эмнэлгүүд болон Нийслэлийн есөн дүүргийн Эрүүл мэндийн төв, Улсын төв эмнэлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төвд хандах боломжтой. Шинжилгээнд хамрагдахдаа ЭМД-ийн дэвтэр иргэний үнэмлэхтэй ирэх шаардлагатай аж. Хэрэв ЭМД-ийн дэвтэргүй тохиолдолд эмнэлгийн тарифын дагуу төлбөр төлөх юм.