Зуны туйл, билгийн тооллын нар буцах улирал эхлэх өдөр өнөөдөр буюу зургаадугаар сарын 22-ны бямба гарагт тохиож байна. Мөн жил бүрийн энэ өдөр хамгийн урт өдөр, богино шөнө болдог гэдгээрээ онцлогтой.
Өнөөдөр нар өглөөний 4 цаг 53 минутад мандсан бол орой 20 цаг 55 минутад жаргана. Түүнээс хойш өдрийн цаг багассаар есдүгээр сарын 22-н болоход дахин тэнцдэг. Харин дараа нь шөнийн цаг уртассаар 12 дугаар сарын 22-нд хамгийн урт шөнө, богино өдөр тохиодог.
Жилийн дөрвөн улирлын энэхүү өдрүүдийг Монголчууд хавар, зун, намар, өвлийн оргил өдрүүд гэж үздэг билээ.