Таны арьсыг цайруулж өнгөлөг харагдуулах, болон биений үсэнд наалдсан бохирдол толбыг арилгах жорыг оруулж байна. Энэхүү жор, маскыг гэрийн нөхцөлд бэлдэж хэрэглэхэд хялбар бөгөөд ямар ч тос, гоо сайхны бүтээгдэхүүнээс дутхааргүй үр нөлөө нь шууд анзаарагдах болно. Мөн таны төсөв мөнгөнд ч хэмнэлттэй юм.
Орц:
– Хоёр хоолны том халбагаар желатин хөөлгөгч
– Хоёр хоолны том халбагаар сүү
– Нэг хоолны том халбагаар өргөст хэмх-ний шүүс
– Тал хоолны халбагаар хүнсний сода
Хийх арга:
Бүгдийг нь том саванд хийж сайтар миксэрдэж холиод дараагаар богино долгионы зууханд 10-20сек байлгаснаар бэлэн болох болно. Мөн хэрэглэхдээ арьсан дээрээ бийр эсвэл багсаар тарааж бүрхээд хатаасны дараа хуулан авна. Үүнийг та сард багадаа 3удаа хийх хэрэгтэй ба үүний дараа таньд мэдэгдэхүйц өөрчлөлт харагдах болно. Ямар ч өвдөлт болон эрүүл мэндийн сөрөг зүйл байхгүй болно.
Үндэстэн агентлаг