Тун удахгүй бид ийм сайхан мэдээлэл
дуулна. Монгол хүн Япон улсын Мэргэжлийн сумо бөхийн аварга цол хүртэж, магнай
тэнийлгэж байсан цаг саяхан. Тэгвэл удахгүй Монгол хүн Японы мэргэжлийн
сумогийн дэвжээний эзэн болох гэж байна.
Японыг зорьж байсан Монголын сумочдын
анхдагч, Кекүтэнхо Н.Цэвэгням өдгөө Томозүна дэвжээний туслах оякатагаар ажиллаж
байгаа. Түүний багш дэвжээний эзэн Томозүна ояката тэтгэвэрт гарахад Кёкүтэнхо Томозүна дэвжээг өвлөн
авна гэсэн мэдээлэл Японы хэвлэлүүдээр бичигдэх болсон билээ.
Энэ яриа аль 2012 онд гарч байсан ч Кёкүтэнхо дээд зиндаанд
барилдаж байсан тул зодог тайлалгүйгээр өнжиж байв. Мөн 37 насандаа Эзэн хааны
цом хүртэж, бас нэгэн рекордын эзэн болж байлаа.
Улмаар 2015 онд зодог тайлж Оошима ояката нэрээр Томозүна
дэвжээнд туслах оякатагаар ажиллах болсон юм. Томозүна ояката зургаадугаар сард 65 нас хүрч, тэтгэвэртээ
гарах бөгөөд дэвжээг Кёкүтэнхо өвлөн авах юм байна. Сүмогийн холбооноос албан ёсоор
зөвшөөрөл авсны дараа ирэх Зуны тэмцээний дараа Кёкүтэнхо дэвжээ удирдах ояката
болох гэнэ.