Хятадын хүн ам, хүйсийн тэнцвэргүй харьцаанд хүрсний улмаас
хятад эрчүүд гэр бүл зохиож чадахгүйд хүрээд байна. Учир нь Хятад бүсгүйчүүдийн
хуримын инж асар өндөр өртөгтэй байдаг төдийгүй нийгмийн нөлөөгөөр бүсгүйчүүд
гэрлэлтээс татгалзах явдал гарч байна. Энэ хүйсийн тэнцвэргүй байдал нь Вьетнам
сүйт бүсгүйн эрэлт хэрэгцээг бий болгодог аж.
Хил залгаа орших Вьетнамд охидыг хүчээр
хулгайлах явдал үе үе гардаг. Хятад руу хулгайлагдсан Вьетнам охин
Лаос Гим хэлэхдээ \”Вьетнамын хойг хилийн дагуу дээд сургуульд
суралцаж байхдаа тэр онлайнаар хүнтэй танилцжээ. Тэр гэртээ харихаар явж байтал
түүнд хамт нэг газар суух тухай санал тавьжээ. Түүнийг нэг сэрэхэд Хятад руу хил
давуулсан байсан гэлээ”.
Уг хэрэг үүссэн болсон шалтгаан нь хятадын нэг
хүүхдийн бодлого буюу хүйсийн харьцаа гажуудалтай байгаа нь ийнхүү охидыг
хулгайлах гол шалтгаан болсон юм. Тэд охидыг хулгайлж 3000 доллараар хятадуудад худалдаалдаг гэнэ.
Хятадын цагдаагийн газраас нийт 109 охиныг
нутаг руу буцаажээ. Худалдаалагдсан охидын ихэнх нь 14-25 насны охид
бөгөөд Хятадад өндөр цалинтай ажил хийх зэргээр хил давуулдаг байж.
Хэрэв худалдаж авсан нөхөр нь Вьетнам бүсгүйг голбол түүнийг
дахин биеэ үнэлэгч болгон худалдаалдаг гэж хохирогчид хэллээ.
Үндэстэн агентлаг