Жолооч нараас мөнгө авч, бүртгэлтэй торгуулийг нь устгаж
өгдөг байсан этгээдийг барьсан байна. 25 настай Т гэгч Сонгинохайрхан дүүргийн
20 дугаар хороонд амьдардаг нэгэн. Тэрээр Замын хөдөлгөөний удирдлагын төвийн
мэдээллийн серверт хууль бусаар нэвтэрч, торгуулийн мэдээллийг устгадаг байсан
байна. Гэвч түүний үйлдлийг Эрүүгийн цагдаагийн газрын цахим гэмт хэрэгтэй
тэмцэх хэлтэс илрүүлж, таслан зогсоож чаджээ. Одоогоор түүнд хэрэг үүсгэж,
хэчнээн хүний мэдээлэл устгасан болохыг тодруулахаар шалгаж байна.
Үндэстэн агентлаг