Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 17, гал түймрийн 21 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, алба хаагчид зургаан иргэний аюулгүй байдлыг хангаж, гурван тэрбум 354 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллажээ.
Гол, усны ослоос сэргийлэн хийлдэг завь, цагариг ашиглахгүй байх, хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна. Мөн цаг агаарын мэдээллийг тогтмол хүлээн авч, мэргэжлийн байгууллагын сэрэмжлүүлгийг дагахыг НОБГ-аас зөвлөж байна.