Аливаа дарс нь газрын хүчирхэг хүч, нарны гэрлийн дулааныг шингээсэн гайхамшигт ундаа учир түүнийг зооглоход сэтгэл баясна. Дарс уух нь хүний сэтгэл санааг өөдрөг болгох төдийгүй эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг.
Оргилуун дарсыг дайллагын төгсгөлд сайтар хөргөсөн байдлаар өгнө.
Цагаан дарс, ликёр дарс, вермутийг хөргөж жүнзэнд гуравны хоёрыг дүүртэл аягална. Улаан дарсыг тасалгааны хэмд хүргэж аягална. Хөөсөрдөг дарсыг6хэм хүртэл хөргөнө. Вермут, зөөлөн архийг мөс, нимбэгтэй өгнө. Гашуун амттай дарсыг заавал хөргөөж тавина. Уухаас нэгээс доошгүй цагийн өмнө лонхыг онгойлгож \”амьсгалуулах\” хэрэгтэй. Хуучин улаан дарсыг бол онгойлгосон даруйдаа хэрэглэнэ. Цагаан, ягаан дарсыг яг уухынхаа өмнө задална.
Улаан дарс нь эрүүл мэнд, таашаал авахад, ягаан дарс нь дурлалд, цагаан дарс нь цангааг тайлахад зориулагдсан гэж францчууд ярьдаг нь учиртай. Тиймд цагаан дарсыг зуны ид халуун үед тав, зургаа, долоо, наймдугаар саруудад ууж байх нь зүйтэй.
World wine