Өчигдөр буюу олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Гуатемала улсын Гуатемала хотод гал түймэр гарч, орон сууцанд амьдарч байсан 40 гаруй хүн бэртэж, 14-17 насны 19 охин амь насаа алдсан байна. Галын шалтгааныг цагдаагийнхан, холбогдох байгууллагууд тогтоож байгаа ба Гуатемала услын ерөнхийлөгч орон даяар гурав хоногийн гашуудал зарлаж бүх олон нийтийн арга хэмжээнүүдэд хориг тавьсан байна.
Үндэстэн агентлаг