Чен Намын хүү Ким Хан Соль өөрийн эцэг бусдын гарт амь насаа
алдсан тул гадаад орнуудаас орогнол хүсч
байгаа тухай бичлэг цахим хуудаснаа тавигдлаа. Түүний бичлэгийг Чхоллимын иргэний хамгаалалт
гэх байгууллага олон нийтэд цацсан байна. Зарим эх сурвалжууд Солийг ээж дүүгийнхээ хамтаар
Хятадын хамгаалалтан дор Макаод байгаа гэж мэдээлж байна. Түүнд Голланд, Хятад,
АНУ-ын ЗГ-аас тусламж үзүүлсэн. Мөн бусад улсууд ч туслахаа мэдэгдсэн тухай Чхоллимын
иргэний хамгаалалтын байгууллагаас мэдээлжээ. Соль бичлэгтээ \”Би
хэзээ ч өвөө Ким Чен Ир болон Умардын өнөөгийн удирдагч Ким Чен Уныг хараагүй,
тэдэнтэй уулзаж байгаагүй” хэмээн ярьжээ. Мөн \”Хэдхэн хоногийн өмнө миний эцэг алагдсан.
Одоогоор би ээж, охин дүүгийнхээ хамт байна …” гэж өөрийн паспортыг үзүүлэн
ярьсан байна.
Энэ бичлэг дэх хүн Ким Чен Намын хүү Ким Хан Соль
мөн гэдгийг Сөүл мэдэгджээ. Соль хэрэг гарах үед Францид сурч байсан бөгөөд
Хятадын тусгай албаныхан шуурхай хамгаалалтад авсан байна. Голланд Ким Хан
Солийг ээж дүүгийнх нь хамтаар цагаачлахыг зөвшөөрсөн бол Хятадын талаас гэр
бүлээр нь нууцаар хил давуулах, аюулгүй ажиллагааг зохион байгуулахаар
төлөвлөсөн талаар оросын РИА Новости агентлаг мэдээлжээ. Ким Хан Солийн хувьд Ким Жон Уны дараа Кимийг
дэглэмийг залгамжлах цорын ганц хүн болоод байгаа юм. Тиймээс түүний амь насанд
халдаж болзошгүй хэмээн сэрэмжилж байгаа. Гэвч дэлхийн улсуудын энэхүү сэрэмжлүүлэг Хойд
Солонгостой түнжин хагарахад хүргэх болсон. Хятадын удирдагч Ши Зиньпин Ким Жон
Унд хандсан хатуухан үгсээ хэвлэлээр дайх болсон. Мөн Малайз Хойд солонгосын
иргэдийг хил нэвтрэхийг хориглож, Хойд солонгосчууд улсдаа аялж байгаа
малайзчуудыг барьцаалсан гэх мэдээллийг хэвлэлүүд онцолж байна.
Үндэстэн агентлаг