Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг 11 дүгээр
хороололд энэ сарын 7-ны өдөр үл таних этгээд хичээлээ тараад харьж явсан
хүүхдийг хулгайлах гэж оролдсон тухай бичлэг цахим хуудсаар цацагдах боллоо.
Хүүхэд хулгайлах гэж оролдсон этгээдийг мансуурсан
байсан тухай бичлэгийг тараасан иргэн бичжээ.
Одоогоор уг асуудлыг харьяа дүүргийн цагдаагийн
хэлтэс шалгаж байгаа аж. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад
\”Одоогоор энэ асуудалтай холбоотой гомдол мэдээлэл ирээгүй байна. Гэхдээ ямар
учиртай болохыг нь тодруулахаар ажиллаж байна” гэв.
Үндэстэн агентлаг