БНХАУ-ын Чайна Рэйлвэй энд Бриж Корпорэйшн (Си Ар Би Си) Кени улсын Момбаса – Найроби чиглэлийн 472 км урттай, 3,8 тэрбум ам.долларын өртөгтэй нарийн царигтай төмөр замын барилгын ажлыг энэ сард дуусгаж, туршилтын үйл ажиллагаа явуулснаар ирэх 6 сард галт тэрэгний хөдөлгөөнийг нээхээр төлөвлөжээ.
Тус компани нь уг төмөр замыг барих, мөн 10 жилийн турш ашиглах концессын эрхийг эзэмших юм.
Тус зам дээр тээвэрлэлт хийх 56 дизель зүтгүүр, 1620 ачааны вагон, 40 зорчигч тээврийн вагоноос бүрдэх хөдлөх бүрэлдэхүүнийг БНХАУ-ын \”Си Ар Ар Си” компани нийлүүлэх бөгөөд 25 тонны голын даацтай шинэ төмөр зам дээгүүр зорчигч тээврийн галт тэрэгнүүд 960 зорчигчийг 120 км цагт хурдтайгаар аялуулах боломжтой бол ачааны галт тэрэгнүүд 4000 тонн ачаа буюу 216 контейнерыг 80 км цагийн хурдтай тээвэрлэх боломжтой юм байна.
Эх сурвалж: railjournal.com