Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газар (ШШГЕГ)-ын “Сүлд” спорт хорооны тамирчин Бавуудоржийн Баасанхүү мөнгөн медаль хүртлээ.
Энэ жинд Шведийн 18 настай Тара Бабулфэйт, Францын Ширин Боукли нар хүрэл медаль хүртлээ.
Эмэгтэйчүүдийн 48 кг жингийн олимпын медалийг Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ны гишүүн, Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-ны тэргүүн Б.Баттүшиг гардуулна.