Өдгөө Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн цэц 8 шүүгчтэй. Тэдний 6 нь дэмжсэн санал өгвөл ерөнхийлөгчийг албан тушаалаас нь огцруулах төсөл батлагдаж, Пак Гын Хэ-г ерөнхийлөгчийн албан тушаалаас даруй огцруулж, тэрээр Өмнөд Солонгосын түүхэн дэх албан тушаалаасаа огцрогдсон анхны ерөнхийлөгч болох бөгөөд 60 хоногийн хугацаанд их сонгууль явуулж, шинэ ерөнхийлөгчийг сонгох болно. Харин энэ төсөл батлагдахгүй бол Пак Гын Хэ-гийн ерөнхийлөгчийн албан тушаалыг даруй сэргээнэ.
\”Чой Сон Сы улс төрд оролцсон хэрэг\”-ийг шалгах тусгай хэсгийнхэн энэ сарын 6-нд эцсийн дүнгээ гаргаж, Пак Гын Хэ-г авилга авсан, эрх тушаалаа урвуулан ашигласан зэрэг 13 төрлийн гэмт хэрэг үйлдсэн хэмээн онцолж, цуглуулсан материалуудаа прокурорын байгууллагад шилжүүлэн өгчээ.
Үндэстэн агентлаг