АНУ-ын тэргүүн
хадагтай Малениа Трамп өөрийн эрхийн хүрээнд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах
өдөрт зориулж цагаан ордонд хүндэтгэлийг зоог барилаа. Тэрээр цагаан ордны хүндэтгэлийн зоогийн танхимд олон улсын эмэгтэйчүүдийн
баярт зориулан уулзалт зохион байгуулсан юм. Тэрээр ирсэн зочдод хандан жендэрийн тэгш бус эрхийн талаар ярилаа.
Малениа хэлэхдээ \” Дэлхий даяар маш олон
охид эмэгтэйчүүд бэлгийн боолчлол, албадан хүчирхийлэлд өртөж байна. Бид харах
биш хамтдаа даван туулах ёстой. Би тэдгээр эмэгтэйчүүдийн төлөө өдөр бүр
залбирдаг. Хүнлэг бус нөхцөл байдлаас чөлөөлөх нэгдмэл байдлаар туслалцаа
үзүүлэх нь чухал” гэлээ. Мөн энэхүү ёслолын арга хэмжээнд Трампын ууган охин
Иванка Трамп болон АНУ-ын нарийн бичгийн дарга оролцжээ.
Үндэстэн агентлаг