Өчигдөр буюу Пүрэв гарагийн орой 21:00 цагын үед Герман улсын Дюссельдорф хотын галт тэрэгний буудал дээр Югослав гаралтай гартай сүх барьсан 36 настай нэгэн эр тааралдсан хүмүүсээ сүхдэж эхэлсэн байна. Хохирогчдыг эмнэлэгт хүргэсэн бөгөөд цагдаагийн байгууллага шуурхай арга хэмжээ авч галт тэрэгний буудлыг бүслэн авч гэмт этгээдийг баривчилжээ. Ямар учраас ийм хэрэг үйлдсэнийг тогтоогоогүй байгаа бөгөөд сэтгэцийн гажигтай этгээд аль эсвэл террорист халдлаг уу гэдэг дээр ажиллаж байна.
Үндэстэн агентлаг