Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндсэн хуулийн шүүх дөнгөж сая Ерөнхийлөгч
Пак Гын Хэг огцруулах асуудлыг хэлэлцэж, санал нэгтэйгээр огцруулахаар боллоо.
Шүүх бүрэлдэхүүн Пак Гын Хэгийн холбогдсон асуудлууд албан тушаалаасаа
буухад хангалттай шалтгаан гэж үзсэн байна. Ингэснээр Пак Гын Хэ нь Өмнөд
Солонгос Улсын түүхэнд хугацаанаасаа өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдсөн анхны
Ерөнхийлөгч болж байна.
Ерөнхийлөгчийг огцруулснаас хойш 60 хоногийн дотор дахин сонгууль явуулах
ёстой байдаг аж. Энэ дагуу шүүх сонгууль явуулах боломжтой өдрийг тавдугаар
сарын 9-ний өдөр хэмээн зарлажээ.
Пак Гын Хэ нь өөрийн найз Чой Сүүн Силд төрийн нууц задруулсан, түүнд хэт
их эрх мэдэл өгсөн, албан тушаалаа хэтрүүлэн ашигласан, авлига авсан зэрэг 13
хэрэгт буруутгагдсан юм. Өнгөрсөн 2016 оны 10 дугаар сард түүнтэй холбоотой
хэргийн шуугиан дэгдсэн. Улмаар 2016 он 12 дугаар сарын 9-ны өдөр БНСУ-ын
Парламент хуралдаж түүнийг огцруулах шийдвэрийг гаргаж байсан юм. Харин
Парламентыг уг шийдвэрийг өнөөдөр Үндсэн хуулийн шүүх хянан хэлэлцээд \”Пак Гын
Хэг огцруулах шийдвэр нь үндэслэлтэй” гэж үзлээ.
Уг нь БНСУ дэлхийн хамгийн анхны эмэгтэй
ерөнхийлөгчтэй улс болж байв. Гэвч Пак Гын Хэ Ерөнхийлөгчөөр ажиллах
хугацаандаа иргэдийнхээ хүлээлгэсэн итгэлийг дааж чадсангүй.
Үндэстэн агентлаг