9-ний өдөр Брюссельд болсон Европын холбооны хаврын дээд чуулганаар Европын холбооны зөвлөлийн одоогийн дарга, Польшийн ерөнхий сайд асан Дональд Туск дахин сонгогдож, 2019 оны 11-р сарын 30 хүртэл Европын холбооны даргын ажлыг гүйцэтгэх юм байна.
Тэрээр санал хураалтын дараа хэлэхдээ, Европын холбооны зөвлөлийн итгэл найдвар, эерэг үнэлгээнд баярлаж байна. Би Европын холбооны цаашдын сайн сайхны төлөө хичээн ажиллах болно гэжээ.
Дональд Туск 2007 онд Польшийн ерөнхий сайд болж, 2011 оны 10-р сард ахин сонгогдож, 2014 оны 12-р сард Европын холбооны зөвлөлийн даргаар сонгогджээ.