Шинэчлэлийн Засгийн газрын үед иргэдийн санал гомдлыг хүлээн
авдаг байсан 11-11 төвийг дахин ажиллуулахаар болсноо өчигдөр мэдээллээ. Иргэдийн дуу хоолойг сонсож, олон нийтэд тулгамдсан асуудлыг
шийдвэрлэдэг мэдээллийн 11-11 төвийг зайлшгүй байх шаардлагатай гэсэн үүднээс
залуучууд нэгдэн \” Олон нийтийн 11-11 төв” гэж шинэчлэн байгуулахаар болжээ.
Энэ гурав, дөрөвдүгээр сард Эрдэнэт УБҮ-ийн 51 хувийг шалгуулах,
хувьчлах асуудлаар иргэдийн санал бодлыг сонсохоор дэвшүүлж байгаа аж.
\”Олон нийтийн 11-11 төв” нь 77121111 утас болон 1111.mn
вэбсайтаар өдөр бүр 09.00-18.00 цагт иргэдийн санал гомдол, мэдээллийг хүлээн
авах юм байна.
Үндэстэн агентлаг