Ахмадууд долоон сараас хэлэн дараах хөнгөлөлтийг эдлэх юм байна. Тодруулбал УИХ-аас Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийг шинэчлэн баталснаар төрөөс хэд хэдэн төрлийн үйлчилгээг үнэ төлбөргүй авах боломж бүрджээ. Уг хуулинд заасны дагуу ирэх долоодугаар сарын нэгнээс хэрэгжих аж.
Уг хууль нь 60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай эмэгтэй МУ-ын иргэнд үйлчилнэ.
Үүнд:
1.Ахмад настнууд хуучин хуулиар 50 хувийн хөнгөлөлттэй үнээр амарч сувилуулдаг байсан бол шинэ хуулинд 100 хувийн хөнгөлөлт эдэлнэ хэмээн заажээ.
2.Хиймэл шүд хийлгэсний төлбөрийг таван жил тутамд нэг удаа авдаг байсныг гурван жилд нэг удаа болголоо.
3.Ахмад настнуудад хөнгөлөлттэй үнээр эм олгох эмийн нэр төрөл хөнгөлөлтийн хэмжээг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар зохицуулна.
4.Нийгмийн даатгалын сангаас ахмадад олгох оршуулгын тэтгэмжийг 100 хувь болгон нэмэгдүүлжээ. Өмнө нь 75 хувиар тооцож олгодог байсан аж. Мөн ганц бие ахмад гэсэн шалгуурыг хасжээ. Ингэснээр Монгол Улсын бүх ахмад настан оршуулгын тэтгэмж /1,0 сая төгрөг/ авах эрхтэй болжээ.
5.Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмад настанг сум, хорооны ажилтан бүртгэж, мэдээллийн санг аймаг, нийслэл болон үндэсний хэмжээнд бүрдүүлэх, мэдээллийн санд үндэслэн ахмад настныг ажилд зуучлах, нөхөрлөл, хоршооны хэлбэрээр хөдөлмөр эрхлэхийг нь дэмжих, бизнес инкубацын үйлчилгээ үзүүлэх, жижиг зээл олгох, шинэ дадал олгох сургалтад хамруулна.