Монголын хөлбөмбөгийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Баясгалангийн Гарьдмагнайг томилсноо Монголын Хөлбөмбөгийн Холбоо (МХХ) өчигдөр албан ёсоор зарлалаа.
Тэрбээр Үндэсний шигшээ багт 2003-2019 оны хооронд 35 удаа талбайд гарч, багийн ахлагчаар тоглохдоо таван удаа Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий урьдчилсан шатанд оролцож байсан юм.