Боловсролын сайдын шуурхай хуралдаан болж, харьяа байгууллагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Одоогийн байдлаар найман сургууль гурван ээлжээр хичээллэж байгаа бөгөөд эдгээр сургуулийн асуудлыг 9-р сард багтаан шийдвэрлэхээр ажиллаж байгааг Боловсролын ерөнхий газраас мэдээлэв. Боловсролын салбарын 2023 оны төсвийн гүйцэтгэлтэй холбоотойгоор Боловсролын зээлийн сангийн эргэн төлөлт болон зээлд хамрагдагчдын хариуцагын тогтолцоог сайжруулахаар ажиллаж байна.
Шуурхай хуралдааны төгсгөлд Боловсролын сайд П.Наранбаяр дараах ажлуудыг холбогдох албаныханд даалгав.
📌Хичээл, сургалтын үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотойгоор хүүхэд сургуульдаа явах зам, орчныг аюулгүй болгоход анхаарах; 📌Боловсролын салбарын 2024 оны төсвийн гүйцэтгэлд анхаарч, эрсдэлээс сайтар сэргийлж, хяналт тавих; 📌Гурван ээлжээр хичээллэж буй сургуулиудын асуудлыг төлөвлөсөн хугацаандаа багтаан шийдвэрлэх, ажлаа шуурхайлах; 📌9-р сарын 1-нд нээлтээ хийж, 2-нд хичээл, сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх чиглэлийг хэрэгжүүлэлгүй өнөөдөр нээлтээ хийсэн төрийн өмчийн сургалтын байгууллагуудад холбогдох арга хэмжээ авах, төрийн бус өмчийн сургалтын байгууллагуудад сануулга хүргүүлэх;