Дисней кино компани өөрийн хүүхэлдэйн кинонуудыг бодит амьдрал дээр буулгаж байгаа бөгөөд удахгүй нээлтээ хийх Араатан ба гоо бүсгүй кино олны шүүмжлэлийг дагуулаад байгаа билээ. Малайз улсад болох киноны нээлт хойшлогдсон бөгөөд дотоод хяналтын асуудал үүссэн байна. Кинонд насанд хүрэгчдэд зориулсан хэсэг утга агуулга өрнөдөг ба ижил хүйстэндээ холбогддог юм. Тиймээс зарим улс орнуудад хориглоод байгаа бөгөөд мэдээж лалын шашинтай улсад бол гарахгүй юм байна. Мөн өнгөрсөн долоо хоногт Оросын парламентын гишүүн соёлын сайд Vladimir Medinsky-д тухайн кино ижил хүйстний хэсэг гардаг тул хориг тавих хүсэлт ирсэн хэдий ч 16+ төрөлд үзүүлэх зөвшөөрөл олгосон байна.
Үндэстэн агентлаг