Америкын нэгдсэн улсын цаг уур орчны газраас сэрэмжлүүлэг гаргасан бөгөөд Пенсильван, Нью-Жерсей, Нью-Иорк, Конектикуд зэрэг муж улсуудад хүчтэй цасан шуурга Даваа гарагаас эхлэн шуурах төлөвтэй гэсэн байна. Үүнтэй холбоотойгоор сургууль, цэцэрлэгийг хааж, 1000 гаруй нислэгийг цуцалсан бөгөөд мөн Германы канцлер Ангела Меркел айлчлалаа хойшлуулсан юм. Зүүн хойноос чиглэсэн цасан шуурга 60-100 километр цаг хурдтай ба зарим муж улсуудад цасны зузаан 7.5 см хүржээ. Хүчний болон холбогдох байгууллагууд ард иргэддээ онцын шаардлаггүй бол гэрээсээ гарахгүй, холын замд явахгүй байхыг зөвлөсөн байна.
Үндэстэн агентлаг