АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп цалингаа буяны үйлсэд хандивлахаар болжээ. АНУ-ын цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Шон Спейнсер хэлэхдээ \”Трампын нэг жилд авах цалингийн хэмжээ нь 400 мянган доллар байдаг. Цалингаа юунд хандивлахыг одоогоор хэлж мэдэхгүй байна. Гэвч түүнд сэтгүүлчид тусална хэмээн найдаж байна” гэлээ. Доналд Трамп ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэг бус удаа цалингүй ажиллана хэмээн мэдэгдэж байсан. Мөн тэрээр сэтгүүлчдэд хэлэхдээ цалин авахаар бол АНУ-ын хуулинд заасны дагуу цалингийн хамгийн бага хэмжээ болох нэг долларын цалин авна гэжээ.
Үндэстэн агентлаг