ОХУ-ын Химийн Зэвсгийг Хорогдуулах Хорооны тэргүүн Михайл Бабич 13-ны өдөр хэлэхдээ, Оросын химийн зэвсгийг устгах ажил үндсэндээ шувтарч, энэ жилдээ багтаан бүгдийг устгахаар төлөвлөөд байна гэжээ.
Кремлийн ордны албаны сайт мэдэгдэхдээ, Михайл Бабич 13-ны өдөр ерөнхийлөгч Путинд ажлаа тайлагнахдаа, Оросын химийн зэвсгийг устгах ажил үндсэндээ шувтарч байна гэжээ. 2016 оны 11-р сард Оросын химийн зэвсэгтэй 7 холбооны улсын 6 нь нэгэнт химийг зэвсгээ бүрэн устгаж, зөвхөн Удмуртийн Бүгд Найрамдах Улсын \”Зизнер\” химийн зэвсгийн байгууламж л үлдээд байгаа юм. Хэрвээ устгах ажил хэвийн явагдах юм бол энэ жилд бүх химийн зэвсгээ устгаж дуусах болно гэжээ.