14-нд Францын шүүх эрх бүхий байгууллага Барууны Бүгд Найрамдах Намаас ерөнхийлөгчид нэр дэвшигч Франсуа Филлонд албан ёсоор хавтаст хэрэг үүсгэж шалгалт хийв. Мөн өдөр, Францын эрх зүйн байгууллага олон нийтийн эд хөрөнгө, мөнгийг шамшигдуулсан, татварын байгууллагад бүртгүүлээгүй зэрэг хэргээр Филлоныг дуудаж, нэхэмжлэл гаргав.
Францын хэвлэлийн мэдээлснээр, Филлон шүүгчид хандан мэдэгдэл уншиж, гэргий Пенелопе зүгээр сууж цалин аваагүй гэв.
Филлон өнгөрсөн 11-р сард Францын барууны хүчний эхний сонгуульд тэргүүлж, энэ оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн байна. Энэ оны 1-р сард Францын хэвлэлийнхэн Филлоны гэргий огт ажил хийгээгүй мөртлөө парламентын гишүүний туслахын нэрээр цалин авч байна хэмээн мэдээлж, үүнээс болж түүнийг дэмжигчдийн тоо огцом буурсан юм.