2017 оны нэгдүгээр сарын сүүлээр Баянзүрх дүүргийн
гуравдугаар хорооны нутагт орших Сөүл Рояал Кастл байрны 12 давхраас 20 гаруй
насны нэг залуу унаж амь насаас алдсан хэрэг гарч байсан билээ. Амь насаа алдсан залууг Х гэх бөгөөд манай хошшин шогийн жүжигчний том хүү
байсан. Мөн хар тамхи хэрэглэсэн байсан тухай хэвлэлүүд мэдээлж байлаа.
Тэгвэл хэргийн газар байсан 11 залууг шалгаж, тэднийг хар тамхи,
мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн эсэхийг тогтоолгохоор Улсын Мөрдөн
байцаах газраас шинжилгээ авч, шүүхийн шинжилгээний хүрээлэнд хүргүүлсэн байна.
Харин хүрээлэнгээс \”шинжилгээгээр Рояал Кастлд байсан 10 залуу нэг эмэгтэй хар
тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн болохыг тогтоосон” гэх тайлбарыг
ирүүлсэн байна.
Тиймээс хэргийг Улсын Мөрдөн байцаах газрын Хар тамхи, мансууруулах
бодистой тэмцэх тасагт шилжүүлжээ. Гэвч
тухайн үед залуус хар тамхи хэрэглээгүй гэж мэдүүлж байсан байна.
Үндэстэн агентлаг