АНУ-ын эрдэмтдийн нээснээр өдөрт 10-аас дээш цаг хөдөлгөөнгүй суусан тохиолдолд 40 минут хөдөлгөөн хийх хэрэгтэй гэнэ. Хэрэв 10-аас дээш цаг тогтмол хөдөлгөөнгүй суугаа ажил эрхэлдэг бол амьдралын наснаас найман нас хороодог болохыг тогтоожээ.
Калифорнийн их сургуулийн эрдэмтэд 64-65 насны 1500 иргэдэд хянах мэргэжлийн төхөөрөмж зүүлгэн 24 цагийн турш цусны даралтаар дамжуулан тэдний биеийн байдлыг судалжээ. Судалгааны үр дүнд хөдөлгөөн багатай настайчуудын биеийн эс багасан гэсэн дүн гарчээ. Түүнчлэн биеийн бодит нас нэмэгдэх тусам биеийн энергийн нийлэгжилт улам багасдаг байна.Судлаачдын үзэж буйгаар хөдөлгөөний дутагдалд орсон хүн идэвхтэй хөдөлгөөн хийснээр өвчнөөсөө ангижирч болох юм байна. Мөн ахмад настнууд хөдөлгөөний дутагдлаас сэргийлж өдөрт цагаас дээшхөдөлгөөн хийвэл хөдөлгөөний дутагдалд орохгүй юм байна. Удаан сууснаар чихрийн шижин болон зүрх судасны өвчинд нэрвэгдэх аюултай байдаг аж.
Үндэстэн агентлаг