Ашле Сото гэх бүсгүй 21 настай бөгөөд арьсны нэгэн төрлийн эмгэгтэй гэдгээ 12 насандаа мэджээ. Эмч нар түүний өвчнийг \”арьсны пигментийн алдагдал\” гэж оношилсон байна. Уг өвчин нь Ашлегийн биеийн 75 хувь хүртэл тархжээ. Тэрээр өвчнөө оношлуулсан цагаас эхлэн өөрийн биеийг далдалж арьсаа нуухаар шийдсэн юм. \”Daily mail” –д өгсөн ярилцлагандаа арьснаасаа их санаа зовдог байсан төдийгүй хүмүүст шоолуулахгүйн тулд байнга өмд цамцтай явдаг гэжээ. Гэвч тэрээр 21 нас хүрсний дараа цаашид өвчнөө нуухгүй байхаар шийдсан аж. Ингээд тэр өөрийгөө ялан дийлэхийн тулд бие дээрээ зураг зурж үзсэн байна. Тэр хэлэхдээ энэ санаа түүнд маш хэцүү санагдаж байсан ч үүнийг өөрийнхөө давуу тал болгохыг оролдсон гэж хэллээ.
Үндэстэн агентлаг