Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн \”Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны 2017 оны 2-р сарын үр дүнг олон нийтэд танилцуулж байна.
Тус судалгаагаар өнгөрсөн 2-р сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 1,01 болж суурь үе буюу 2013 оны 1-р сараас 0.9%-иар өслөө. Энэ нь өмнөх сараас 2.85 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин өнгөрсөн оны мөн үетэй буюу 2016 оны 2-р сарын үр дүнтэй харьцуулахад 4,44 хувиар буурсан байна. Үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл:
Шинэ орон сууцны үнийн индекс 1,14 хувьтай гарсан. Энэ нь өмнөх сараас 1,44 хувиар өссөн байна. Харин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 2,33 хувиар буурсан хэвээр байна.
Хуучин орон сууцны үнийн индекс 0,92. Суурь үеэс 7,8%-ийн бууралттай гарлаа. Харин өмнөх сараас 0,26 хувиар өсч, өнгөрсөн оны мөн үеэс 5,53 хувиар буурсан үзүүлэлт юм.