Хүмүүс бид хөгжихийн хэрээр хэтэрхий их шинэ зүйлийг шаардаж, хүсэж, эрэлхийлдэг болж. Тэдгээрийг нэг бол иог юм. Иог гэдэг нь товчхондоо бол дасгал хөдөлгөөнийг хослуулан бие сэтгэлийн оюун ухаанд хүрэх замнал гэж ерөнхийд нь үздэг.
Гэтэл энэ зүйл дөнгөж хорвоод мэндлээд удаагүй нярай хүүхдүүдэд ямар хэрэгтэй юм бол оо. Иог гэдэг үнэхээр тийм гайхалтай ид шидийн зүйл үү? эсвэл зүгээр хэн нэгний бизнес юм болов уу? Нярайг сэгсэрч эргүүлэхийн харахад үнэхээр айдас хүргэм. Ямар ч хамгаалалт байхгүй, тодорхойгүй байдлаар алдах (осол гарах) үед хэн хариуцах вэ?
Сүүлийн үеийн нийгмийн бухимдал стрессээс болж иог сонирхох, сурталчлах байгууллага, хүмүүс цөөнгүй болсон. Ингээд уншигч таныг \”иог\” гэдэг ойлголтонд туйлшрахгүй байхыг хүсье.
Үндэстэн агентлаг