АНУ-ын Холбооны нөөцийн хороо 15-нд зээлийн хүүг 25 нэгжээр өсгөхөө мэдэгджээ. Энэ бол Америкийн Холбооны нөөцийн хороо тус улсын ерөнхийлөгч Трамп албан тушаалаа авсны дараа анх удаагаа хүүг өсгөж байгаа явдал бөгөөд уг хорооны мөнгөний чөлөөтэй байлгах бодлогоо зогсоосны дараа гурав дахь удаагаа хүүг өсгөж байгаа хэрэг юм.
Америкийн Холбооны нөөцийн валютын бодлогын талаарх ээлжит хурал 15-нд өндөрлөлөө. Америкийн Холбооны нөөцийн дарга Жанет Йеллен дараа нь болсон хэвлэлийн бага хурлын үеэр, холбооны нөөцийн хүүг 0.25 нэгжээс 0.75-1 хувь болтол өсгөхөө мэдэгджээ.
Америкийн Холбооны нөөцийн хороо 15-нд мэдэгдэл хийж, 2-р сар гарснаас хойш, Америкийн хөдөлмөрийн зах зээл үргэлжлэн чангарч, эдийн засгийн үйл ажиллагаанд өсөлт гарч, ажилгүйдлийн хэмжээ сүүлийн хэдэн сард тогтвортой байсан бөгөөд инфляцийн хэмжээ нэмэгдэн, Америкийн Холбооны нөөцийн тогтоосон 2 хувийн зорилтод ойртсон байна гэж тэмдэглэжээ.