Дэлхийн олон улс оронд агаарын бохирдол бол нэн тэргүүний асуудал болоод байгаа билээ.Ялангуяа Хятад, Мексик зэрэг улс бол маш хортой нөхцөлд амьдардаг байна. Тэгвэл саяхан Харвардын судлаачид агаарын бохирдол буюу нүүрсхүчлийн хийгээр удаан хугацаанд амьсгалсан хүмүүс дээр туршилт хийсэн бөгөөд агаарын бохирдолтой орчинд хүний уушгины үйл ажиллагаа муудаж, амархан ханиад томуу тусах, хорт хавдар үүсэх, судасны үйл ажиллагаа сулрах ба цаашлаад генийн мэдээлэлд хүртэл нөлөөлдөг гэдгийг баталжээ. Мөн тэд \”В\” витаминыг өдөр тутамдаа хэрэглэхийг зөвлөсөн юм. Учир нь тэд хэсэг бүлэг хүмүүст В6, В12, фолийн хүчлийн бэлдмэлийг тусгайлан бэлдсэн тунгаар өдөр тутам хэрэглүүлсэн бөгөөд үнэхээр үр дүнгээ өгч \”В\” аминдэмыг хэрэглэж хэвшсэнээр утаанаас үүсэх төрөл бүрийн өвчлөлт болон хордолтыг саармагжуулж, хамгаалдаг болохыг тогтоосон байна.
Үндэстэн агентлаг