Олон романтик гэрлэх саналууд байдаг. Гэхдээ л \”33 тонн жинтэй гэрлэх санал”
гэж огт дуулаагүй юм байна. Тэгвэл энэ тухай тодруулья. Шинжааны нэгэн залуу Урумчи
хотын төвд өөрийн найз бүсгүйдээ гэрлэх санал тавьжээ.
Ингэхдээ найз бүсгүйдээ барьсан бэлэг нь 33 тонн жинтэй солирын чулуу
байсан байна. Энэ чулууг тэрээр нэг сая гаруй юаниар худалдаж авчээ. Улмаар нь
найз охин нь түүний гэрлэх саналыг хүлээн зөвшөөрөх үед олон нийтэд өөрийн
өвөрмөц бэлгийг нээж харуулсан байна. Харин түүний энэхүү өвөрмөц гэрлэх саналыг \”33 тонн жинтэй\” хэмээн хошигнон бичсэн байна.
Үндэстэн агентлаг