Францын гоо сайхны Loreal лориал бренд
Хятадын том зах зээл рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Гэхдээ хятад
улсад худалдаалагдах бараа бүтээгдэхүүнүүдээ амьтан дээр туршиж байгаа тухай
мэдээллийг dailypetition.com сайтад мэдээлжээ.
Лориал компани амьтан дээр туршиж
үзээд эерэг үр дүн гарсан бараа бүтээгдэхүүнээ зарж борлуулах эрх авдаг байна.
Бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмж, ашиг орлого олохын тулд гэм зэмгүй амьтдыг
туршилт болгож, тамлаж байгаа энэ явдал нь олон нийтийн дургүйцлийг хүргэж,
Лориалын гоо сайхны бүтээгдэхүүнээс татгалзахыг уриалах болсон байна.
Үүнээс болоод Лориалын хувьцаа унаж,
байр сууриа алдах, Хятад дахь худалдаа нь дампуурах нөхцөл байдал үүсээд байгаа
аж.
Үндэстэн агентлаг