УИХ-ын гишүүн Р.Батболд: Хөгжлийн төлөвлөгөөнд эрчим хүчний үнэ тарифыг шинэчилнэ гэсэн байна. Сангийн яам, Монголбанкнаас инфляцыг 6 хувьд барина гээд байгаа тэгэх боломжтой юу гэж асууя. Эрчим хүчний үнэ өсөхөөр суурь үнэ өснө, түүнийг дагаад бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: Манай эрчим хүчний салбарт нэг хүндрэл байгаа нь ахуйн хэрэглээ давамгайлдаг. Оргил ачааллын үе буюу өвлийн улиралд оройн 17:00-22:00 цагийн хооронд манай хэрэглээ огцом нэмэгддэг. Огцом буюу 30-40 хувиар нэмэгдэж огцом савладаг.
Урьд нь манай улс ОХУ-аас тохируулгын функцийг хэрэглэж 220 кВт-ын хос шугамаар цахилгаан эрчим хүч импортолдог байсан. Одоо бол энэ шугамын чадлын хэмжээ дээд хязгаартаа тулсан. Оросын талаар 345 мВт, Дархан дээр ирээд 310 мВт болоод энэ хоёр шугамаар импортлох чадлын хэмжээ дээд хязгаартаа тулаад байгаа. Эс бөгөөс хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хязгаарлах нөхцөл байдал үүсээд байгаа.
Алдагдал өр хяналтаас гарч томорсон. Өнөөдрийн байдлаар төрийн өмчит компаниудаас 540 орчим тэрбум төгрөгийн богино хугацаат өр төлбөр байна. Үүнээс гадна 1.8 их наяд төгрөгийн урт хугацаатай өр төлбөрүүд байгаа.