Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны 50 ортой “Өргөө” цэцэрлэгийн барилга угсралт, дотор засал, инженерийн шугам сүлжээ, цахилгаан холболт, дохиолол, гадна тохижилт буюу явган зам, авто зогсоол, тоглоомын талбайн тохижилтын ажил бүрэн дуусжээ.
Уг барилга нь тэнхлэгээрээ 18.0мx16.0м хэмжээтэй, зоорьгүй хоёр давхар бөгөөд дээврийг дулаалгатай хавтгай мембран ус тусгаарлагчтай байхаар шийдсэн байна.
Мөн барилга нь гал тогоо, агуулах, урлаг заал, хичээлийн танхим, эмчийн өрөө, тусгаарлах өрөө, ариун цэврийн өрөө, техникийн өрөө, ажилчдын өрөө, эрхлэгчийн өрөө болон бусад өрөө тасалгаанаас бүрдсэн.
Сургуулийн өмнөх боловсролын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сурагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш, ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, хамрах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор бүтээн байгуулалтын ажлыг үе шаттайгаар хийж байна.