Налайх дүүрэгт Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө буюу 50 сая төгрөгөөр 330 өрх хашаандаа 1000ш алимны мод тарьсан байна.
Мөн тус дүүргийн Шинэ-Налайх цэцэрлэгт хүрээлэнд есдүгээр сарын 29-нд Аялал жуулчлалын холбоод найман зүйлийн 326 ширхэг мод сөөг тарьжээ. Бүх нийтийн мод тарих өдрүүдийн хүрээнд зарим төрийн байгууллагууд Миндалийн суулгац суулгасан байна.
Мод тарих хамгийн тохиромжтой цаг бол намар. Мод хэрхэн услах зөвлөгөөг хүргэж байна.
-
Аравдугаар сард модыг 7-10 хоногт 40-50 л усаар 1-2 удаа усална
-
Хөрсийг бүрэн ханатал усална
-
Усыг хөрсөнд нэвчихгүй болтол тогоог дүүргэж, хөлдсөн чигээр нь өвөлжүүлнэ.
-
Зөв аргачлалаар мод тарьж, тарилтын дараах арчилгааг сайтар хийж модоо ургуулснаар олон талын ашиг тустай. Мод тарих чухал ч тарьсан модоо арчилж ургуулах нь хамгийн чухал.