Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын айл өрхийн шөнө, оройн цагаар хэрэглэсэн цахилгааны төлбөрийг хөнгөлдөг болсон. Уг хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлж төлбөрийн үлдэгдэлгүй гэр хорооллын хэрэглэгчид хамрагдана.
Энэ онд 200 мянга орчим айл өрх хамрагдах төлөвтэй байгаа бөгөөд 2024 оны улсын төсвөөс 30 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөжээ.