Өнөөдөр Нийгмийн даатгалын үндэсний хороо хуралдаж, дараах шийдвэрийг гаргажээ.
Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс 300 тэрбум төгрөгийг Засгийн газрын үнэт цаас хэлбэрээр гаргахаар шийдвэрлэв. Анх удаа Мэргэжлийн үндэсний хороо, Олон нийтийн хяналтын зөвлөлийг албан ёсоор байгуулж, нийгмийн даатгалын мөнгөн хөрөнгийг даатгуулагчдад ИЛ ТОД болгоно.
Мөн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалыг урьдчилан сэргийлэх, нөхөн олговор олгох, богино хугацаанд нөхөн сэргээх үндсийг тавилаа гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам мэдээлэв.
Засгийн газрын үнэт цаас гэж юу вэ?
Засгийн газраас гаргасан, нэг жилээс дээш хугацаатай өрийг бичиг юм. Засгийн газрын үнэт цаасыг нэрлэсэн үнээр гаргаж, анхдагч зах дээр арилжаагаар тогтсон үнээр худалдах ба нэрлэсэн үнээр буцаан төлнө. Засгийн газрын үнэт цаас эрсдэл багатай тул хөрөнгө оруулагчдын дунд эрэлттэй байдаг.