Бид
содыг зөвхөн хоол хүнсэндээ ашигладаг гэвэл өрөөсгөл ойлголт юм. Харин содыг янз
бүрийн эмчилгээнд ашиглаж болдог аж. Содын найрлагад орсон
натри нь үсийг эрүүл гялалзсан жигд
ургалтыг дэмждэг гэнэ. Энэхүү хялбар жороор
та бүхэн үсээ өнгөлөг эрүүл болгоорой. Та үр дүнг нь хараад гайхах болно. Мөн
ердийн шампунийг ашиглахын
оронд дараах
жорыг ашиглах боломжтой.
Хийх
арга:
Жижиг саванд гуравны нэгийг харьцаатайгаар
сод, ус холино. Та найрлагын тунг үснийхээ урт богиноос хамааран
тааруулж болно. Жишээлбэл урт үсэнд 2-3 хоолны халбага сод нэмж
хийдээ 3 дахин их усанд найруулна. Эхлээд үсээ угаасны дараа 3 минутын дараа
бэлдсэн уусмалаа түрхэнэ. Үсэндээ 1-3 минут түрхсэний дараа халуун бүлээн усаар
зайлна. Үүний дараа өөрт байгаа үсний тэжээлийн тосоо түрхэж болно. Ийнхүү
хэдэн угаалтаар л үр дүн нь харагдах болно гэдэгт итгэлтэй байна.